СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс түдгэлзүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ Украинд "хүний ​​эрхийг бүдүүлгээр, зохион байгуулалттайгаар зөрчсөн" гэх мэдээллийн улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблей тус улсын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Тэгвэл үүний дараахан Оросын төлөөлөгчид тус зөвлөлөөс гарч байгаагаа зарласан юм.

47 гишүүнтэй Хүний эрхийн зөвлөлөөс Орос улсыг түр хасахын тулд 193 гишүүнтэй Ерөнхий ассамблейн гишүүдийн гуравны хоёр буюу олонх нь дэмжих шаардлагатай бөгөөд үүнд санал өгөхөөс түдгэлзсэн улсуудыг тооцохгүй аж.

Санал хураалтын дараа НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин үг хэлэхдээ, энэхүү үйлдлийг "хууль бус бөгөөд улс төрийн зорилготой алхам" гэж тодорхойлоод, улмаар

Харин НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица энэ талаар "Ажлаасаа халагдсан хүн огцрох өргөдлөө өгөх боломжгүй" хэмээн сэтгүүлчдэд хэлсэн юм.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх орнууд гурван жилийн хугацаатай гишүүнчлэлийг гүйцэтгэдэг ч ОХУ ийнхүү хоёр жилийн дараа гарч байгаа аж. Өнгөрөгч пүрэв гаргийн тогтоолын дараа

НҮБ дахь БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Жүн мэдэгдлийнхээ үеэр "Ерөнхий Ассамблейн гишүүн улс орнуудыг өөр өөр тал сонгоход хүргэж буй ийм яаруу алхам нь гишүүдийн хооронд хагарал, маргааныг хурцатгаж, холбогдох талуудын сөргөлдөөнийг улам доройтуулна. Энэ бол гал дээр тос нэмсэнтэй адил явдал" хэмээн буруушаажээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.