Монгол Улсын Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулахад авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн
Энэ үеэр тэрбээр Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэж харах шаардлагатай байгаа талаар дурдав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Миний бие УИХ-ын гишүүн байхаасаа эхлээд сонгодог парламентын засаглал зөв гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Сонгодог парламент гэдэг нь гишүүдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярилцана гэсэн үг.
Бид тэг дундуур нь 30 жил явлаа. Олон асуудал үүссэн нь Үндсэн хуультай холбоотой гэж боддог. Өнөөдрийн түвшинд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульдаа захирагдаж ажиллах үүрэгтэй. Давхар, дан дээлтэй сайд аль аль нь ялгаатай байдалд ажилладаг нь үнэн. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайд дээр ачаалал нэлээд үүсдэг. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийн зохицуулалт юм.
Зөвхөн дан, давхар дээл гэж ярихыг зөвшөөрөхгүй. Яривал багцаар нь буюу сонгодог парламент руу орж Герман, Энэтхэг улстай адилхан болохыг дэмжинэ. Парламентын засаглал давуу талтайг олон жишээн дээр бид харлаа. Тиймээс улс төрд байх цаг хугацаандаа миний бие сонгодог парламентыг дэмжсээр байх болно" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ерэнхийлэгчийг парламентаас сонгож болох талтай Харин давхар дээл хэрэггүй
Ерэнхийлэгчийг парламентаас сонгож болох талтай Харин давхар дээл хэрэггүй
Би би гэсэн ахаа дуурайдаг наасан