Монгол Улсын Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулахад авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр түүнээс Хөгжлийн банктай холбоотой асуултад хариулт авлаа.
Тэрбээр, "Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд мэдээлэл ил болсноор үр дүн гарч байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт амар биш гэдгийг хэлье.
Үндсэндээ улстөрчид тус банкны ТУЗ-д орж шууд хуваагаад авчихсан гэсэн үг. ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд байгаад, бусад сайд нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Энэ зээлийг "тэр компанид, тэр гишүүнд, банкны захиралд өг" гэдэг схем рүү орсон.
Шулуухан хэлэхэд "Эрдэнэт"-ийн 49, Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл, Хөгжлийн банкан дээр ч гэсэн ажилласан. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан.
Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд хэдхэн компани холбоотой. Та бүхэн ажиглавал "Эрдэнэт"-ийн 49 хувийг босгосон, 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэд нарыг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамтдаа байгаа.
Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байгаа хэдэн хүмүүстэй үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно. Гэхдээ Б.Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын орой гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана нэр бүхий томоохон улс төрчид, бизнесменүүдийн сонгуулийн зардлыг төлөөд "утсан хүүхэлдэй" болгосон улстөрчид араас нь гарч ирнэ.
Хөгжлийн банктай асуудал яригдаж хэдэн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр хүмүүс энэний ард байгаа гэж ойлгоорой.
"Эрдэнэт"-ийн 49 хувьтай асуудал яригдаж байхад 470 сая орчим ам.долларын схемийг гаргаад хууль хяналтын байгууллага болон зарим шүүгч нарын хамаарал бүхий этгээд байгааг тогтоож, зарлахад амаргүй байсан.
Цаг хугацаа орсон. Тухайн үед ТЕГ-ын дарга нь хүртэл "Эрдэнэт"-ийн 49 хувийн талд байх нөхцөл байдал үүсч байсан. Гүйцэтгэх ажиллагаа тухайн үеийн Ерөнхий сайд дээр явж байсан. "Эрдэнэт", "Оюутолгой"-н асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ. Битгий эргэлзээрэй.
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана. Ерөнхий сайдын хувьд тэр бүрийг нээлттэй яриад байх албан тушаалтан биш. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус ажиллах ёстой" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болтугай. болтугай болтугай. Амжилт хүсье.
Цэрэг.хил.цагдаагаа хөдөлгө.Тэгээд бариад хорьчих.
Хууль Хяналтын байгууллага ядаж ганц удаа шудрага ажиллаад Хөгжлийн банкийг цөлмөсөн хулгайчдад 25- жил хүртэл ял өгч , бүх хөрөнгийг нь дуудлагаар худалдаж ард түмэндээ тус болох хэрэгтэй
Хууль Хяналтын байгууллага ядаж ганц удаа шудрага ажиллаад Хөгжлийн банкийг цөлмөсөн хулгайчдад 25- жил хүртэл ял өгч , бүх хөрөнгийг нь дуудлагаар худалдаж ард түмэндээ тус болох хэрэгтэй
Авилгачид болон идэж уусан бүх улс төрчдийг аль ч нам эвсэл бай, ямарч ерөнхийлөгч, ерөнхий сайд хийж байсан бай шудрагаар шүүж хэргийг нь хүлээлгэхийг л ард түмэн харж байгаашдээ. Увайгүй дээрэмчдийн бүлэг нийлээд шудрага Засгийн газрын бодлогыг унагах гээд байна л гэж ойлгогдоод баына. Шудрага төр, ард түмэн ялна
Amjilt ard tvmen tanii tald shvv
Юун үхэх ажлаа өгөх тийм юм байхгүй наадуултайгаа алалцал даа айгаад байгаа юм уу . Зоригтойхон шийдээд хөдөлл дөө.Цагдаа хүчний байгуулагад цэвэрлэгээ хий л дээ.Тултал хөдөлгөөч.
Шаардлага гарвал хэлэх болно...дараа хэлье!!! ард иргэдтэйгээ хамтрах болно ... яг Нямдоржийн замаар !!! хуурсаар хуурсаар хамтран хулгайлж бүлэглэж хуйвалдаж тушаал дэвшиж амьдарсаар !!! Ард иргэдийн хүлээлт...ард иргэдийн зовлонгоор тоглож таашаал авч ханахгүй нөхөд!!!???
ХУУЛИЙНХАН Л ОДОО ҮНЭН ЗӨВӨӨР...ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ДАА.....ХЭНИЙГ Ч ХОХИРООХ ЁСГҮЙ......ХЭН Ч ХУУЛЬ ЗАВШИХ ЁСГҮЙ......ЭНЭ Л МАНАЙ ЗГ ИЙН...ЦААШДЫН АЖИЛД....УЛС ОРОНД....ХӨГЖИЛД ГАЙ БОЛЖ БУЙ БҮЛЭГЛЭЛ ЮМ ДАА ...ДАВАРСАН ХЭСЭГ НӨХӨД ШҮҮ.......ЗГ...ЕС...Д АТГ...ШҮҮХ..ПРОКУРОРУУД ЧИН ЗҮРХНИЙ...ИТГЭЛТ ....АМЖИЛТ...ЭРҮҮЛ ЭНХ...САРУУЛ САЙХАНЫГ ЕРӨӨЕ
....Танаас бусад нь ИХ Л ТОМ ТОЛГОЙТОЙ АЖИЛЛАЧИХАЖ.....ТЭД БУРУУ ЯВЖ.....ТА ЯАГААД АДИЛХАН....ХУУЛЬ БАРИАД.....ТӨРИЙН МАШИНД ХИЙЖ ЦЭВЭРЛЭЧИХЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ.......ИЛ ТОД ЗОГСОЖ БГААД ....ХУУЛИАР...ЦЭВЭРЛЭ....ТЭГСЭН ЦАГТ.....ЗГ...ИЙН АЖИЛД СААДГҮЙ......ХӨГЖИЛИЙН ТҮҮЧЭЭ БНО ШҮҮ........ТА ЧАДАНА....БҮҮ БУУЖ ӨГӨӨРЭЙ....БИДНИЙ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БГАА.....30 ЖИЛ ИДЭГЧИД ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ЦАДДАГГҮЙ ЮМ БНА....ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА...УЛСЫН ОРЛОГО БОЛГО...ТӨРИЙН ХОХИРОЛЫГ АРИЛГУУЛЬЯ...АМЖИЛТ...ЕС АА....
МОНГОЛ УЛСЫН...ЁС....ОЮУН ЭРДЭНЭ...ТАНД....ЭРҮҮЛ ЭНХ...АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ....ЕРӨӨЕ...
Ордон дотор хүч мөхөсдвөл ард түмэнд хандана гэнэ. ЗГазар төрийн төмөр нүүр гэж байхгүй бололтой ийм сулхан хүчгүй ЗГазартай юм уу
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
хэ ийм арчаагүй юм ярьж байхдаа ичихэд яанаа
Энэ сахал сда гэж саддаггүй муу нохой бнаа. Хороочихъё гэхээр надд ямар гэм хийсэн бишдээ..