СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-04

🔴LIVE: Б.Жавхлан: Мах, гурил, шатахуун нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг ЗГ баталгаа гаргаж, төлнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хуулийн төслийг өргөн барьснаар найман чиглэлийн үйл ажиллагааг авна. Ингэхдээ уг хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэхээр боллоо. Тухайлбал,

  • Мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

  • Үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэнэ.

  • Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Лондонгийн металын биржээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авна.

  • Мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн  татварыг 5 хувь хүртэл бууруулах

  • Мөн мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газар үүнд баталгаа гаргах

  • Газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах

  • Мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах

  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох зэрэг арга хэмжээг авахаар болсныг онцлон хэллээ 

Уг хуулийн үйлчлэх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар тусгажээ. Хуулийн төслийг маргааш УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.