СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-04

БИЧЛЭГ: МАН-ын дэргэдэх ТББ-ууд нэрээ өөрчилж "Социал Демократ" нэршил авцгаав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд "Найрамдал" цогцолборт болов. Энэ удаагийн хурлаар тус холбоо нэрээ сольж "Социал демократ залуучуудын холбоо" ТББ болгосон байна. 

НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал, холбооны удирдлагуудын зүгээс Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны нэр томъёог "Социал Демократ Залуучуудын холбоо" болгон өөрчлөх саналыг гаргажээ. Саналыг нийт оролцож буй залуусын 98.4 хувь нь дэмжсэнээр НАМЗХ 25 жилийн ойн босгон дээрээ Social Democratic Youth буюу Социал Демократ Залуучуудын холбоо болж өөрчлөгдлөө.

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр МАН-ын дэргэдэх НАМОХ буюу Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны VIII их хурал болж мөн л нэрээ өөрчилж Социал демократ оюутны холбоо болж нэрээ өөрчилсөн билээ.

Одоогийн "Социал демократ залуучуудын холбоо" ТББ нь анх 25 жилийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулж байх үед МАСЗХ буюу Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо нэртэй байсан бол сүүлд Г.Занданшатар Ерөнхийлөгчийн үед НАМЗХ буюу Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо болж нэрээ өөрчилсөн. Харин энэ удаад Н.Учрал Ерөнхийлөгчийн үед СДЗХ буюу Социал демократ залуучуудын холбоо болон нэршлээ өөрчлөв.

МАН-ын дэргэдэх Оюутны холбоо мөн дээрхтэй яг ижил түүхээр /МАСОХ/ Монголын Ардчилсан социалист Оюутны холбоо-/НАМЗХ/ Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо-/СДОХ/ Социал демократ оюутны холбоо болон нэршлээ өөрчилсөн билээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.