СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-28

НАМОХ нэрээ өөрчилж, М.Ганхүлэг "СОЦИАЛ ДЕМОКРАТ" Монголын оюутны холбоог удирдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо VIII Их хурлаа “Social Democratic Student-2022” оюутны нэгдсэн чуулган нэр дор зохион байгууллаа.

Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхолыг дээдлэсэн “социал демократ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгож, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах “шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргасан.

Тийм учраас намын дэргэдэх "Нийгмийн Ардчилал" Монголын Оюутны Холбоо нэрээ өөрчилж, VIII Их хурлаараа нийт саналын эрхтэй гишүүдийн 98 хувийн саналаар цаашид "Социал Демократ" Монголын оюутны холбоо нэрээр үйл ажиллагаагаа явуулахаар болов.

Мөнгөнцог овогтой Ганхүлэг 100 хувийн саналаар "Социал Демократ" Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаар тамгаа гардаж авлаа.

Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн “СОЦИАЛ ДЕМОКРАТ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгосон Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо нь үндэсний хэмжээнд буюу 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, гадаадын хэд хэдэн улсад салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг оюутны хамгийн том нэгдэл юм.

Оюутнуудын тулгамдсан асуудлууд руу чиглэсэн, эрх ашгийг нь хамгаалсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд “Социал демократ оюутан” төсөл одоо хэрэгжиж байна.

Энэ цаг тооллоос эхэлж “Социал Демократ” Монголын оюутны холбоо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
197.211.53.61

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.