СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-31

🔴 Хариуцсан яам алдаа гаргаснаас болж Дарханы зам санхүүжилтгүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ чуулганы хуралдаанаар “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Дарханы замын шинэ урсгалын санхүүжилтийг нэмсэн. Өнгөрсөн жил жагсаалтад орсон зүйлийг та нар яагаад хасаж байгаа юм бэ. Ямар хариуцлагагүй юм бэ. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгал санхүүжилт зогссон. Хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлэгүйгээс болж сар хагас зогссон. Сангийн сайд хөөцөлдөж байж хөдөлгөсөн.

Гэтэл энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийн зүйл заалтыг үндсэн чиглэлд оруулаагүй, хариуцлагагүй алдаа гаргаснаас болоод барилгын улирал эхлээд сар гаруй болж байхад Дарханы зам дээр ажиллаж байгаа хүн алга. Санхүүжилт байхгүй юм чинь яаж ажлаа хийх юм бэ. Яамдуудын дутуу хийсэн ажлаас болж цаг алдаж байна. Хариуцлагыг хэн хүлээх вэ, аль яам шийдэх вэ. 

Ажилдаа хариуцлагатай ханд л даа. Өнөөдөр 4-р сарын нэгэн. Зам дээр хүмүүс эд хөрөнгө, амь насаараа дэнчин тавьж хэдэн жил явж байна вэ. Бүгд харж байна. Өнгөрсөн жил байгуулагдсан Дарханы замыг эрчимжүүлэх ажлын хэсгийн 5 гишүүн оны эхэнд ЗТХЯ очиж үүрэг чиглэл өгч, асуудлыг шийдье гэсэн. УИХ-тай хамтарч ажиллах зүйл алга, болж байна бүтэж байна л гэсэн бичиг явуулаад байсан. 

Асуудлаа эрт оруулж ирэхгүй яасан юм бэ. Одоо тогтоолын төсөл энэ хэвээр батлагдвал санхүүжилт байхгүй үлдэх нь. Энэ миний үг биш Дарханчуудын үг шүү.

Сангийн сайд Б.Жавхлан: Өмнө нь байгаагүй. Энэ жил нэмж оруулж ирүүлэх байсан гэж асууж байх шиг байна. Европын сэргээн босголтын банкны санхүүжилт өмнөх дөрвөн жилд яригдаад, энэ парламент бүрдсэний дараа 2020 оны наймдугаар сард 5 жилийн хөтөлбөр, энэ 4 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдахад суусан төсөв. Хугацааны явцад дүн дээр өөрчлөлт орсон, нэмэлт гэрээнүүд хийгдсэн асуудал бий. 

ЗТХ-ийн сайд Л.Халтар: Өмнө нь явж байсан, байгаа. Барилгын явц хоёрдугаар сарын нэгэнд эхэлж болохгүй. Өнгөрсөн жил хэлж байснаараа 3-р сарын 15-нд эхэлнэ гэсэн. Ажил 2-р сарын 10-нд хатуу хучилт дээр тэсэлгээ хийж эхэлсэн. Газар шорооны ажил ирэх 7 хоногт эхэлнэ. ажлын хэсгийнхэнд 7 хоног бүр мэдээ өгч чадахгүй байсан. Ажил жигдэрээд эхлэхээр мэдээллээ тогтмол өгнө. Гүйцэтгэгч, ажилтнуудыг хэт их сөрөг байдлаар ярихаар хүмүүсийн урам хугарах юм. Санхүүжүүлж байгаа банкуудын хувьд хийгээгүй ажлаа хийсэн болж харах вий гэх мэтээр таны үг асуудлыг сөрөг болгох вий. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Л.Халтар сайдаа гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулж болохгүй. Өнгөрсөн жил тусгасан санхүүжилт энэ жил яагаад алга болчихов оо гэж асуугаад байна. Өөр юм хариулах юм. УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг танай яаман дээр очиход та өөрөө барилгын ажил 2-р сарын нэгэнд эхэлнэ гэсэн төлөвлөгөө харуулсан. Проткол байгаа шүү. Хоёрдугаарт, инженер техникийн ажилчдын араар өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй шүү. Барилгын ажилчдад баярлалаа. Удирдаж байгаа яам харин ажиллаж чадахгүй байгаа шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.