СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-03-31

🔴 Б.Пүрэвдорж: Миний өргөн барьсан хуулийг 4-р сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй бол тэмцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Гэвч хуулийг өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаад багагүй бухимдав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би сөрөг хүчнийхээ хувьд нэг ч гэсэн ахмадад илүү мөнгө өгөхийн төлөө явах байсан. Хэрэв МАН-ын сүйхээтэй гишүүн байсан бол 500 мянгаас 1 сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 сая хүртэлх тэтгэврийг 10 хувиар, хоёр саяаас дээш тэтгэврийг таван хувиар нэмж тэтгэврийг зөрүүг холтгохгүйгээр асуудлыг шийдэх байсан юм. Даанч тийм гишүүн байсангүй. Дарга нараа харсан ардын намын гишүүн байсангүй. Нэгэнт доод хэмжээг 500 мянга болгосонд баяртай байна. Гэхдээ тэтгэврийг тогтоохдоо долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөөч. Тэгэхгүй бол хүмүүс цалин багатайгаасаа болоод бага тэтгэвэртэй болоод байна. Бас 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөөч. 

Миний өргөн барьсан хуулийн төслийг 4-р сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч. Оруулахгүй бол тэмцэнэ шүү. Энэ хавар хэлэлцэхгүй, намар болгож хойшлуулсан байна, аягүй бол хэлэлцэхгүй нь гэж хүн хэллээ. Би УИХ-ын даргын Баянхонгор, Ерөнхий сайдын Хэнтий аймагт, НББХ-ны дарга М.Оюунчимэгийн ЧД дээр жагсаал зохион байгуулна шүү. Ахмадуудыг чинь дуудаж жагсана шүү. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Байнгын хороо холбогдох газарт энэ асуудлыг ярина шүү. Хуралдааны дэгээ баримтлаарай. Өнөөдөр зөвхөн хэлэлцэх асуудлыг л ярина. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж батлахаар тусгасан байгаа. Яаж урьдчилж мэдээ юу яриад байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй мэтээр ярьж ганцаараа бүх юмыг мэддэг юм шиг том толгойлоод, ард түмнийг турхираад байх хэрэггүй. Ард түмэнд худал мэдээлэл өгч турхирахаа болиорой" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.4

Дэижиж байна 5жилийн дунджаар тогтоолгохыг

Зочин
2 жилийн өмнө
192.82.71.45

Дэмжиж байна

Ганаа
2 жилийн өмнө
192.82.71.45

Дэмжиж байна

Болд
2 жилийн өмнө
202.126.89.110

Энэ тэнэг хүн үү, эсвжл шал тэнэг хүн үү. Тогтоосон тэтгжврийн зөрүүг арилгах гэдэг оылголт огт байж болохгүй. Тэгвжл тэтгэвэрт гарах үед бүгд Адилхан ттэтгэвэр авна гээд хуульчилёих.. Тэтгэврийг ижил нэмэх л гэдэг шудрага тогтолцоо энэ дэлхийд үйлчилдэг.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.126

Зөрүү арилгана гэж нэг хачин юм яриад байх юм адилхан тэтгэвэр авах юм бол их бага төлж яах юм тийм юм бол бүх хүмүүс адилхан тэтгэвэр авна гээд л хууличилчихаач ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.