СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзонд оноосон 10 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8,661,779,880 төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.236.135

Манайд дээрээсээ эхэлсэн иим том том луйвар хулгайд оногдох ял бараг байхгүй тул бүх шатанд нүүрлэж байгаа юм. Нэгэнт хулгай луйвар нь батлагдсан л бол өөриинх нь болон хамаатан садан нууц амрагтаа зувчуулсан бүх хөрөнгииг нь хураах хэрэгтэй. Тэгжсбайж шударга ес тогтоно.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.88

Өшөө өчнөөн компани байгаа шүү мэдэх юм байна

Зочин
2 жилийн өмнө
64.119.23.4

бузар хогнуудын хоолойгоор нь хоол давдаг бгаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.71

Насаар нь үр удмаар нь олон нийтэд нээлттэйгээр шийдэх л хэрэгтэйшд. Тэгээд л луйварчид гаарцан. Маш олон айлын амьдрал сүйрч байгаа. Олон айл орон гэргүй бие сэтгэлээрээ зовж яваа.

Zugder Oyungerel
2 жилийн өмнө
64.119.27.96

Мөнгөө хаанаас авах юм бэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр очсон юм уу

irgen
2 жилийн өмнө
64.119.21.169

shunal dr ashiglaj iim zuil higgddeg yum hohin ee ali ali tal

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.