СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-10-04

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзонд 10 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Д.Гүрсоронз, Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүхэд гэм буруугийн шүүх хуралдаан есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн есдүгээр сарын 24-ний өдрийн 22 цаг хүртэл 5 өдөр 65 цагийн турш үргэлжилж шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байсан нөхцөл байдлаа нуух замаар “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна,  барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн 5 хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8,661,779,880 төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Хуульд зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын 5 өдрийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан болов.

. Мөн шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял оногдуулж, тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7,265,839,273 /долоон тэрбум хоёр зуун жаран таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заасан байна.    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.