СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-24

РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татсан асуудлаар бид мэдээлсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгажээ.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий “. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой.” гэлээ.

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба:

-Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу . Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. .

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар “Тухайн газар дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлэхээс өмнө хашаа барих үүрэгтэй. Гэтэл тус аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” хэмээв.

Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, зам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.