Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын сургуулийн 44, 53 дугаар сургуулийн сурагчид эрсдэлтэй замаар зорчиж байгаа талаар өмнө нь LIVETV сурвалжилсан.
Манай мэдээллийн мөрөөр 53-р сургууль болон 41Б,В,Г байрны орц гарц, явган замын тохижилтын асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 41Б,В,Г байрны оршин суугчдын хувьд нэг орц гарцтай бөгөөд “Хашаа” арга хэмжээний хүрээнд шийдвэрлүүлэхийг хүссэн. Харин 53-р сургуульд хүүхдээ хүргэж өгдөг эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн гадна талбайд явган хүний зам хийх тохижилтын ажлыг хүссэн юм. Үүний хүрээнд Баянзүрх дүүргээс газар дээр нь ажилласан. Энэ хүрээнд асуудлыг холбогдох удирдлагуудад уламжиллаа.
Үүний үр дүнд
Баянзүрх дүүргээс цахим болон бичгээр ирүүлсэн санал хүсэлтийг тогтмол хүлээн авч холбогдох алба хэлтэст уламжилж шуурхай арга хэмжээ авахыг хичээн ажиллаж байна. Иймд иргэн та бүхэн өөрт тулгамдсан болон амьдарч, ажиллах орчны талаар санал хүсэлтээ коммент хэлбэрээр ч илэрхийлэх боломжтой. Ингэснээр таны санал хүсэлтийг хүлээн авч, хийх ажлын эрэмбэд оруулж шийдвэрлэх боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.