СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-03-09

🔴LIVE: 44 дүгээр сургуулийн авто зам дагуу хашлага тавьсан ч хоёр хүн ч зорчих боломжгүй зай талбайтай байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын сургуулийн 44, 53 дугаар сургуулийн сурагчид эрсдэлтэй замаар зорчиж байна.

Дээрх хоёр сургуулийн хувьд 08.00, 13.00, 17.00 цагт хичээл, сургууль нь эхэлж, тардаг үеэр автомашины хөдөлгөөн ихэсдэг аж. Ялангуяа 44 дүгээр сургуулийн баруун талын зорчих замын хувьд шороон замтай, явган зорчигч явахад хүндрэлтэй учир сурагчид өдөр бүр эрсдэлтэй нөхцөл байдалд зорчиж байна.

44 дүгээр сургуулийн захиргаанаас энэ хичээлийн жилд сургуулийнхаа хойд талын замд 76м шар хашлага хийлгэж, замын тэмдэг тэмдэглэгээг тавиулсан байна. Гэвч .

Замын хашлага тавьсан нь сайн хэрэг ч хүүхдээ сургуульд хүргэж өгөх эцэг, эхчүүд чөлөөтэй зорчих боломжгүй, 2-3 хүүхдээ дагуулан явах, хүүхдийн тэрэг ч багтах зайгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тус сургуулийн хувьд баруун талын шороон замыг засах боломжгүй гэх тайлбарыг өглөө. Харин сургуулийнхаа зүүн талын замд 120м хайс, хашлага тавиулах хүсэлтээ дүүрэгтээ өгсөн байна.

53 дугаар сургуулийн хувьд ч эргэн тойронд шинэ орон сууц баригдаж, хувийн гарааш байрласан нь явган зорчигч, сурагчид чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж байгаа юм.

Сургуулийн сурагчид сургууль, гэр хооронд аюулгүй зорчих нөхцөл бололцоог гаргаж өгөхгүй бол эрсдэлтэй нөхцөл байдалд хүүхдүүд явсаар байх уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.