СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-18

🔴 LIVE: Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн байгууллага болон сумдууд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа билээ. Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг төрийн залгамж чанарыг хадгалж, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнээ дээдэлж-Хамдтаа хөгжье” эрхэм зорилгын дор зөвлөлдөх уулзалт, сургалт нэртэйгээр агуулга, хэлбэрийн хувьд шинэ түвшинд хийхээр шийдвэрлэхээр зөвлөгөөн зохион байгуулж буй.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумд, тосгон, байгууллагуудыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

Сэлэнгэ аймгийн 2021 оны  үйл ажиллагааны үр дүнгээр тус аймгийн Эрүүл мэндийн газар шалгарлаа. Тус газар нь 28 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд коронавирусийн халдварын дөрвөн давлагааг аймгийн хэмжээнд тохирсон арга хэмжээ авч ажилласан байна. 
Сэлэнгэ аймгийн 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн газрууд:

  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар 
  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар
  • Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар
  • Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс 
  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг 
  • Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын алба 
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл сумын Захирагчийн ажлын алба
  • Сэлэнгэ аймгийн Орхон сум Засаг даргын тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газар
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар тус тус шалгарчээ.


 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.