Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.
Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг төрийн залгамж чанарыг хадгалж, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнээ дээдэлж-Хамдтаа хөгжье” эрхэм зорилгын дор зөвлөлдөх уулзалт, сургалт нэртэйгээр агуулга, хэлбэрийн хувьд шинэ түвшинд хийхээр шийдвэрлэхээр зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Төр засгийн бодлого, төрийн үйлчилгээний талаарх ард иргэдийн хүсэл, хүлээлт, нийгмийн хөгжил, дэвшил та биднээс шинэ бодлого, хөгжлийн шийдэл, бодит үр дүнг зүй ёсоор шаардаж байгаа энэ цаг үед бүх шатны төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах нь зүйтэй гэж үзэн энэхүү зөвлөлдөх уулзалт, сургалтыг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн бүх шатны төр, төсвийн байгууллагын удирдлагуудыг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэ мэдээ, мэдээллээр хангаж, шинэ мэдлэг олгохыг зорьж өнөөдрийн арга хэмжээг Нийслэл хотод зохион байгуулж байна.
Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд, удирдах ажилчдыг сургалтад хамруулах, харьяа яамдынхаа мэргэжилтэнгүүдтэй нь холбож өгөх зэрэг давуу талууд бий болж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:
-“Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд шинэ түвшинд хийхээр цуглараад байна. Дараагийн удаа энэ уулзалтын үргэлжлэлийг аймагтаа хийж, салбарын яамдыг бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлогын ирэх арван жилд хүрэхийг зорьж буй боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн үндсэн зорилгууд нь Сэлэнгэ аймгийн онцлог давуу талаар бүрэн хэрэгжих боломжтой. Эрчимжсэн мал аж ахуйд суурилсан байгальд ээлтэй үйлдвэрлэгч аймаг болох алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын зүгээс төрийн бүх шатанд үр дүнг чухалд үзэж, гүйцэтгэл, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Анх энэ зөвлөлдөх уулзалтыг миний бие Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлж байсан. Уг уулзалт үр дүнтэй болдог учраас жил бүр хийж байна гэж ойлгож байгаа.
Улаанбаатар хотод зөвлөлдөх уулзалт хийж байгаа нь тав агентлаг, яам, газрын удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагтаа хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг татах талаар уулздаг.
Энэ жилийн хувьд үйл ажиллагаандаа мөрдлөг болгох сургалт авах юм шиг байна. Гэхдээ сургалт мэдээллийн хажуугаар аймаг, орон нутагтаа хэрэгтэй, ойлгомжгүй зүйлсээ харьяа агентлаг, яамдын удирдлагуудаас лавлаж, тодруулах хэрэгтэй.
Түүнчлэн, Тэрбум мод хөтөлбөрийг Сэлэнгэ аймаг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Учир нь сэлэнгэчүүдийн хамгийн сайн чаддаг үйл ажиллагаа бол мод тарих. Айл болгон үрсэлгээ тарих тал дээр иргэддээ зохион байгуулах тал дээр зохион байгуулах юм бол өрхийн орлого нэмэгдэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт Сэлэнгэ аймгийн хөгжлийн хурдасгана нь гэдэгт итгэлтэй байна. Монгол орны хүнсний аюулгүй байдлыг хангахад Сэлэнгэ аймаг маш том үүрэг оролцоотой оролцдог. Төмс, хүнсний ногооны 50 хувийг хангаж байна. Манай улс 2021 онд 107 мянган тонн төмс, хүнсний ногоог ургац хураалтаас авсан. Жил болгон 70 мянган тонн төмс, хүнсний ногоог импортоор аваад байгаа. Импортоор хамгийн их сонгино орж ирдэг. Тэгэхээр сум сумаараа нэг ногоогоо дагнаж тарьдаг болмоор байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа:
-УИХ, Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээж, улс орноо эрчимтэй хөгжүүлэх чиглүүлэн хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тавигдсан зорилго, зорилтууддаа аймаг орон нутгийнхаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан ажиллах. Шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалтыг хийж байхыг сумын удирдлагуудад сануулан хэлмээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шоронгийнхон, алдартай авилгалчид цуглаж дээ. Нөгөө алдарт луйварчин Баярцогт ирсэн үү?
bolj l bnashd