СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ-ны албан тушаалтнуудыг дахин шалгуулахаар боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгжийн ажилтнууд багтсан 26 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаахаар боллоо.

Давж заалдах шатны шүүх хурал эхлэхийн өмнө НПГ-ын хяналтын прокурорууд тус шүүхийн шүүгч Б.Ариунхишигийг татгалзан гаргах санал илэрхийлсэн юм. Учир нь хорих ял шийтгүүлээд буй ЭМЯ-ны эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамын эгч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаатай нэг дор илтгэгч шүүгч Б.Ариунхишиг хамт ажиллаж байсан, найз нөхөд учраас ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй хэмээн прокурорууд үзсэн юм билээ. Гэвч тус шүүхийнхэн прокуроруудын татгалзлыг үл ойшоож, “Хэрэг тойргоор хуваарилагддаг учраас та бүхний шаардлага үндэслэлгүй” хэмээгээд хурлыг үргэлжлүүлсэн аж. Уг нь шүүгч Б.Ариунхишиг, Н.Баярмаа нар  хамт ажиллаж байснаа хэлсээр атал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн тоогоогүй аж. Улмаар шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүн дээрх хэргийг хэлэлцээд “Хясан боогдуулж хахууль авсныг бүрэн тогтоогоогүй, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаагүй, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарын байгуулсан хууль бус компанийн гүйцэтгэх захирлаас мэдүүлэг аваагүй” гэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаав.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард уг хэргийг хэлэлцээд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан . Улмаар Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, дөрвөн жил хорих ял шийтгэсэн билээ. Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая, ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 25 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Б.Цацралт-Одын төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, зургаан сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Ж.Нэргүйн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

. ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол, хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Н.Бямбадорж нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.