Олон нийтийн газарт бусадтай ёс бусаар харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй иргэн Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн талаар мэдээлсэн.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2022.03.04-ний өдрийн шүүгчийн захирамжаар Б.Ариунзаяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Уг шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн ерөнхий шүүгч өчигдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Pfff хууль гэж гууль улс шдээ. Хүн зодоод танхайн хэргээр яллуулбал төлөв томоотой байна гээд суллах юм уу яршиг? Зүгээр л тал тохой татсан авлигал хээл хахуульд идүүлчхээд яаж ийм шийдвэр гаргаж чаддаг байна аа. Гэмшүүлээд Монголдоо томоожино биз пфф зайл2
Ийм хөгшин хүүхэн томоотой байна гэж юу солиорч байна.Ямар 12той хүүхэд үү.Эцэг хахуульджээ.
Хил даваад алга болох юм бна дөө хүүр чинь