СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Олон нийтийн газарт бусадтай ёс бусаар харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй иргэн Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл иргэн Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байна.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч мөн өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, харин шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гангаа
2 жилийн өмнө
66.181.161.35

Ардын хүүхэд хогийн сав бишээ. Ууж чадахгүй угаадсаа ардын хүүхдийн толгой дээр асгаж бузартуулдаг хн бэ. Таны болон таны хүүхдийн толгой дээр асгавал гээд л бодоцгоо. МУИС-н нэр хүндэд онц ноцтой халдсан нэг бол сургуулийн дэг жаяг сургалт муу бусармаг байдлыг заан сургаж байгаа багш нар нь замбараагйл бдаг бн. Хууль шүүхийн байгууллагын хүндийн бол тэр хүүхэн бүр байхгүй болгож чадаж бн. За эх эцгийнхээ нэр хүндийг унагаж чадаж байгаа юм чинь хууль шүүх бол Ариунзаяа хүүхэнд юуч биш л байх.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.