СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-15

Дарханд цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор зогсоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр /2022.03.14/ орой 19:00 цагаас шуурхай хуралдаж, ханиад томуугийн тархалт их байгаа учир цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Улсын хэмжээнд томуугийн өвчлөл харьцангуй их байгаа тул Орхон аймагт өчигдөр энэхүү шийдвэрийг гаргаж сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг 14 хоногоор зогсоосон билээ.

Дархан-Уул аймаг ч мөн СӨБ-ын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-наас эхлэн 14 хоног зогсоож байна. Одоогоор тус аймгийн эмнэлгийн хүүхдийн тасаг өндөр ачаалалтай байгаа бөгөөд риновирусээр өвдсөн хүүхэд нийт хүүхдүүдийн 14,71 хувь байгаа гэв. 

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл ихэссэн учир сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хаахаас өөр аргагүй болсон. Тус насны бүлэгт багтах хүүхэдтэй эцэг, эхчүүдийг зайнаас ажиллах боломжтойг судална гэдгийг онцлов.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад, ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа аж. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанаас түр хугацаанд тусгаарлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.