Орхон аймгийн Онцгой комисс хуралдаанаар 2022.03.14-ний өдрөөс 2022.03.28-ыг хүртэл СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92,2 хувийг эзлээд байгаа юм.
Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482-р тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэж байна.
Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг БОЭТ-ийн хүүхдийн эмнэлэг яг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.