Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам энэ долоо хоногт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тул тус намын удирдлагууд огцрох шийдвэр гаргажээ.
Өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён сөрөг хүчний Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сок Ёлд ялагдсан билээ. Ингээд Ардчилсан намын дээд зөвлөл яаралтай хурал хийсний эцэст ийм шийдвэр гаргасныг намын дарга Сон Ён Гил зарласан юм.
Тэрээр Үндэсний Ассамблей дэх хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Бид ард түмнийхээ шийдвэрийг хүндэтгэж, үр дүнг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн ялагдлын хариуцлагыг би өөрөө үүрч, огцрох болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Тус нам нь одоо бүлгийн дарга Юн Хо Жун тэргүүтэй яаралтай удирдах хорооны дор ажиллах бөгөөд энэ сарын 25-наас өмнө намын шинэ даргаа сонгохоор хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2020онд Эрдэнэ ингэж хэлээд тамгаа өгсөн одоо байгаад л байхын
manai AN shig hogoo chirehgui helsendee hordeg bhaa
Эрдэнэ намаа ялагдуулсан, дараа өрөө дэвшиж нүдний булай болсон, одоо гэтэл намын дарга гээд л байгаад л байхын арай булай юмаа...
АН чинь улс төрийн нам биш Эрдэнэ гуайн хувийн нам юм шиг баына.
Улс ороныхоо хөгжил ард түмэнийхээ амьдралыг ийм сайхан аваад явж баГаа нам яагаад ялагдадаг байнаа. Манайд нэг ийм шударга эх ороноо гэсэн нам байгаасай.