СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ҮИТ-ийн дарга “Сос медика Монголиа”-д олгосон итгэмжлэлээ хуульд нийцүүлэхээр улайрч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдын энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Сос медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид ML18 дугаартай MNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгосон талаар бид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн.

Түүгээр ч зогсохгүй “Сос медика Монголиа”-гийнхан харилцагчдаа хуурч, өөр лабораторид “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэчихээд өөрсдөө хийсэн мэтээр “Гэрэгэ систем”-д хариуг оруулж байгааг уншигчдадаа хүргэсэн. Гэтэл . Уг нь аливаа итгэмжлэл олгох шийдвэр гаргахдаа ҮИТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдын баталсан MNAS P 701 Итгэмжлэлийн үйл явцын журамд зааснаар хэд хэдэн дараалал, үе шатаар явагдах ёстой.

Гэтэл С.Соронзонболд ямар нэг ашиг сонирхлын үүднээс Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, MNAS P 701 Итгэмжлэлийн үйл явцын журмаа зөрчин “Сос медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид итгэмжлэл олгочихоод байгаа юм. Уг нь үнэлгээний ажлын хэсгийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 4-8-нд газар дээрх үнэлгээ болон, гэрчлэх үнэлгээг хийж дуусгаад, 20-иод үл тохирол байгааг илрүүлж, түүнийгээ залруулах гурван сарын хугацаа өгсөн байдаг. Гэтэл ажлын хэсгийн үнэлгээ дууссанаас хойш хоёрхон хоногийн дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд ҮИТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд “Сос медика Монголиа” ХХК-д хандаж “Тус ажлын хэсэг нь  баримт бичгийн үзлэг, газар дээрх үнэлгээ хийсэн, дээрх үнэлгээнээс “Сос медика Монголиа” ХХК нь ISO 15189 стандартын шаардлага хангаж байна. Иймд танай асуудлыг шийдэхээр ҮИТ хэлэлцэхээр бэлтгэж байна” гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй дээрх эмнэл зүйн лаборатори нь шинжээчдийн илрүүлсэн 20-иод үл тохирол, зөвлөмжийг богино хугацаанд залруулсан тухай тайлангаа үнэлгээний ажлын хэсэгт өгсөн бөгөөд шинжээчид дахин очиж үзэхэд гэдэг нь илэрхий. С.Соронзонболдын шийдвэрээр дахин хурал хийхэд “Сос медика Монголиа” ХХК-ийн олон улсын эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь ISO 15189 эмнэлгийн лабораторийн чанар, чадавхад тавигдах онцлог шаардлагуудыг гүйцэд хангаагүй гэж 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд дүгнээд итгэмжлэх ажиллагааг гурван сарын хугацаагаар хойшлуулж, бүх дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж, дахин танилцуулахыг үүрэг болгосон.

Гэтэл ҮИТ-ийн дарга эрх мэдлээ хэтрүүлж, Техникийн хорооны хурлаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үл тоомсорлож, “Сос медика Монголиа”-д итгэмжлэлийн гэрчилгээ олгочихоод буй нь бас л өөрийнхөө баталсан журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байх, үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх зарчмаас хазайсныг бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн.

ҮИТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд “Сос медика Монголиа” ХХК-тай хамтран өөрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор . Ингэснээрээ хууль бус үйлдлээ нуун дарагдуулах, баримт бичгийг нөхөн хийж, хуулийн хариуцлагаас мултрах боломж бүрдүүлэхээр зорьж байгаа гэлтэй.

ҮИТ, түүний дарга нь аливаа итгэмжлэлийн гэрчилгээ олгохдоо Монгол Улсын хууль, тогтоомж, стандартын дагуу хатуу шаардлага тавьж итгэмжлэл олгох, эсэхийг шийдвэрлэдэг атал гадаадын хөрөнгө оруулалттай “Сос медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийн лаборатори стандарт шаардлага хангаагүй байхад хууль, дүрэм зөрчиж заавал олгохоор улайран зүтгүүлж, улмаар хууль бусаар гэрчилгээ гаргаж, албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа нь ямар нэг ашиг сонирхол нөлөөлж буй гэж хардах үндэслэлтэй. Ийнхүү хууль бус үйлдэл гаргаад байгаа ҮИТ-ийг татан буулгавал яасан юм бэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.161

Энэ одоо бас яадаг байгууллага юм бэ? Сонсч байгаагүй юм байна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.6

Хшиг сонирхолын үнэн зөрчилтэй хүн дээ

Иргэн
2 жилийн өмнө
64.119.20.98

Хууль тогтоомж, стандарт зөрчиж олгосон гэрчилгээг хуулийн байгууллага хураан авсан байх . ҮИТ нь хууль бус үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэхийн тулд дахин ТХороог хуралдуулж, дүгнэлт шийдвэрийг нөхөж гаргах нь үл тохирлыг залруулах бус дахин давтан хууль зөрчинө гэсэн үг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.