СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлага хууль бус гэрчилгээ олгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Үндэсний итгэмжлэлийн төвийнхөн эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхад тавих шаардлага хангасан байгууллагад олгох ёстой гэрчилгээг дүгнэлтээ гаргаагүй байхад өгсөн нь бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэмт хэрэг гэж үзэж болохоор. Тус төвийн дарга С.Соронзонболд ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бололтой. 

БНХАУ улс руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсон. Хахууль авч шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй дуулиан тэр үеэс өрнөж эхэлсэн. . Улмаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээ хийх болон хариу гаргаж буй явцыг судалсан юм байна. аж.

Ингээд лавшруулан судлахад ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн, хариуг нь “Гэрэгэ” системд өөрийн байгууллагын албан бланк дээр гаргаж буйг ил болгосон байна.

бололтой. Гэтэл саяхан . Энэ нь холбогдох хууль журам, хамтын шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. С.Соронзонболдын ийнхүү дураараа авирласан нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл ч байх магадлалтай.

Бидэнд олдсон мэдээллээр “Медика Монголиа” компанийнхан лабораторио итгэмжлүүлэх хүсэлтийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан гэнэ. Хүсэлтийг хүлээн авсан Үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлага үнэлгээний ажлын хэсэг томилдог журамтай. Ажлын хэсгийнхэн эхлээд бичиг баримтыг нь нягтлаад, оффисыг нь үзэж үнэлэх, гэрчлэх үнэлгээнүүд хийдэг аж. Үүний дараа үнэлгээний нэгдсэн тайлан бэлтгэж итгэмжлэлийн байгууллагад хүргүүлсний дараа техникийн хорооны хурлаар тайланг хэлэлцүүлэх, эсэхийг шийдвэрлэдэг зохицуулалттай. Техникийн хороо нь хуралдаад санал нэгтэй шийдвэр гаргах ёстой юм байна. Ингэснээр итгэмжлэл олгох, эсэх, түдгэлзүүлэх, хүрээг нь өргөтгөх, цуцлах зэрэг дүгнэлт гаргадаг.. Тус төвийнхөн “Медика Монголиа” компанийн эмнэл зүйн лабораторийн оффис дээр болон гэрчлэх үнэлгээ хийх явцад 20-иод үл тохиролтой гарсан байдаг. Үүнийгээ богино хугацаанд залруулсан гэсэн тайлан гаргасан ч үйл ажиллагааны хэрэгжилт нь бүрэн бус байхад С.Соронзонболд дарга техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан. Энэ нь Итгэмжлэлийн үйл явцын журмын холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж хэлж болох нь.

Ийнхүү журмаа зөрчөөд он солигдохын өмнөхөн буюу бүх хүн шинэ жилийн баярт анхаарлаа хандуулсан үед 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Техникийн хорооны хурал хийхэд гишүүд нь “Медика Монголиа” компанийн эмнэл зүйн лабораторид эрүүл мэндийн лабораторийн чанар, чадавхад тавигдах шаардлагуудын хэрэгжилт жигдрээгүй гэж дүгнэн итгэмжлэл олгох асуудлыг гурван сар хойшлуулахаар болсон юм байна. Энэ хугацаанд чанарт нийцээгүй зүйлсээ тавигдах шаардлагад нийцүүлэх зөвлөмж, үүрэг өгч, дахин танилцуулахыг сануулсан аж. Гэтэл эдгээрийг үл ойшоогоод зогсохгүй, өөрөө удирддаг байгууллагынхаа MNAS P701 Итгэмжлэлийн үйл явцын журмын 7.8.2-т заасан “Шийдвэр нь Техникийн хорооны зөвлөмжийн дагуу байна” гэх заалтыг зөрчжээ. Мөн Стандартчилал, техникийн  зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 3.1.2 дахь хэсгийн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаанд бие даасан, хараат бус байх зарчмыг баримтална”, 3.1.4-ийн “үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх” гэж заасныг зөрчсөн үйлдэл байгаа юм.

Ийнхүү хууль, журмаа зөрчин бусдад давуу байдал олгон, ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан гэх гэрчилгээ өгсөн асуудлыг хууль хяналтын байгууллагын анхааралдаа авч, авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсэхийг нягтлах нь зүйд нийцэх биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.131.235.242

"гэнэ", "бололтой", "магадгүй" нтр гэсэн таамаг төдий 2 авгайн хов бичиж нтр хаха

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.11

Уг нь нэрээ бичсэн бол итгэмээр байна.

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.11

Хүн гүтгэх гэмт хэрэг шүү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.101

Худлаа мэдээ бн. СОС-ийг биш Ламбаагийн лабораторийг энэ сурвалжил. Тэнд их но бий

Suvilagch
2 жилийн өмнө
202.126.88.208

Kkk Soronzon dargashg medlegtei turshlagtai hun hovor shu! Manai Nyamkhuu emchiig yag engej heregt hiisendee. Odoo iim une tsenetei humusee teneg hel amnas hamgaalmar baina!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.