СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гарлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан талаар бид мэдээлсэн. Удаад нь Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаярыг нэг сар цагдан хорих шийдвэрийг мөн гаргасан байна. Үүнтэй холбогдуулж, түүний өмгөөлөгч Б.Баатарсайханы байр суурийг хүргэж байна.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: 

-. Янз бүрийн хүнд нөлөөлнө гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргалаа. Шүүгчийн захирамжид гомдол гаргана.

Прокурорын санал хууль бус, албан хэрэг бүртгэлийн шаардлага хангаагүй, дутуу санал дээр үндэслэсэн гэж үзэж байна. Нөлөөлөх асуудал тогтоогдохгүй, хууль бус гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ч.Мөнхбаяр нь Хөгжлийн банкны захирлаар 2016-1019 онд ажиллаж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэсэн асуудлаар гурав дахь жилдээ шалгагдаж байна. Гэмт хэргийн асуудлыг нь шалгах болохоос энэ тэрэнд зээл өгсөн, тэр зээлд нь хамаатай гэж шүүмжлэх нь буруу байх. Зээл авсан хүмүүс нь зээлээ төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.15

Бүгдийн сайн шалга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.