СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гарлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн нэн хөнгөлөлттэй зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийнхныг АТГ-ынхнаар шалгуулахаар хандаад буй.

АТГ-аас хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгах санал ажлын хэсгийнхэн НПГ-т хүргүүлсэн  байна. Прокурор уг саналыг нь шүүхэд хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж байна. 

Шүүхийн шийдвэр эхнээсээ гарч эхэллээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гарсныг газар дээрээс нь мэдээлж байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалагтай ярилцлаа. 

Өмгөөлөгч П.Одонтунгалаг: 

-Б.Батбаярыг нэг сараар цагдан хорихоор шүүхээс шийдвэрлэлээ. Прокуророос санал оруулахдаа гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлэх үйлдэл үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр санал оруулсан байна. Өмгөөлөгч миний зүгээс энэ үндэслэлээр баримтыг асуухад баримтаа шүүхэд гаргаж өгсөнгүй. 2018 онд мэдүүлэг өгч байсан гэрч нарын мэдүүлгээр буюу 2019 оны тавдугаар сараас хойш эрүүгийн хэрэг үүсч яллагчаар татснаас хойш гэрчүүдэд нөлөөлсөн гэж үзсэн гэлээ. Хуульд заасан үндэслэлээр шүүх мэтгэлцээний хүрээнд шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэх байх гэж бодсон. Хуулийн байгууллага нь хуульд заасан журмаа баримтлаж байж шударга ёсыг ярих ёстой. Хүнийг хорьж байгаа бол хуульд заасан үндэслэлээр хорих ёстой. Төрийн байгуулага хүний гүтгээд хорьж байна. Хүний эрхэд хандаж байгаа бол баримтаа гаргаад хорих нь зүйн хэрэг. Мөрдөгч, прокурор нь шууд шийддэг юм бол шүүх хурал зохион байгуулах  ямар хэрэгтэй юмбэ. Цагдан хорих асуудлыг үнэхээр шүүх шийдэж байна уу гэдэгт эргэлзэж байна. Үнэхээр гомдолтой байна.  . Хүн хэрэг хийсэн бол хөдлөшгүй баримтаар нотлох ёстой. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа энэ асуудалд анхаарах шаардлагатай гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.40

MANAN MAFIA N SHUDRAGA BUSIIIN ALDART XONGIL IIIN XON GIL DUL TSAN NUMBER ONE UMGUULUGCH NERTEI LUIVARCHIN EMEE OK TSASHAA TGD SAIKHAN URGELJILEED YAWAH BHAA LETS GO

ЗОЖИН
2 жилийн өмнө
66.181.161.2

Баримт нотолгоогүй хорьдог болчихоо юу эрхэм өмгөөлөгч өө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.