СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-17

🔴 Ерөнхий сайд энэ онд бүх аймгаар тойрно гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа билээ. Зөвлөгөөнд 21 аймгийн Засаг дарга нар оролцож буй.

Энэ үеэр тэрбээр "Би энэ онд 21 аймгаараа тойрч ажиллана. Наурызын баярыг тохиолдуулан эхлээд Баян-Өлгий аймагт ажиллана. Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Баян-Өлгий аймаг улсын төсөв харахгүйгээр яаж бие даан хөгжих вэ гэдэг асуудлыг ярилцана. Иргэдтэйгээ хэлэлцэн саналаа өгвөл төсвөө бие даан бүрдүүлж чадах томоохон 1-2 төслийг хэрэгжүүлж өгнө.

Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар эрс сайжирсан нь дэд бүтцийн хэмжээний төсөл хэрэгжүүлсний үр дүн юм. Аймгуудад байгаа хөгжлийн хязгаарлаж байгаа хүчин зүйлийг олох чиглэлээр ажиллана. 

Баян-Өлгийгөөс гараад цааш баруун аймгуудаар тойрно. Цаашлаад бүх аймгаар тойрох төлөвлөгөө бий. Гэхдээ гадаад айлчлал бас их байгаа учраас зохицуулаад ажиллана" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.47

SELEM TUGJILIIN ILJIG CHI YAHNUU TGD TOIRCH ZUGAALJ NUGUU HEROO AX DAA MUNGU TSUSLUULJ EELJIT HOSHIN SHOGIIN KINO GOO HJ MUNGU IDEHNUU

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.108

Ерөнхий сайдаа үеийн үед л байсан энэ асуудлыг эргэж харж шийдээ ч..аймаг.сум албан байгууллагад аль нэг газраас шалгалт.дарга ирэхдээ хэлж ирэлгүй гэнэт л ирдэг баймаар.ирнэ гэсэн сургаар бүх юмыг бэлдэж гял цал харагдуулах гэж өнгөлөн далдлах юм .дээр нь болоогүй угтах хаалган дээрээ нэг их олон машинтай дарга нар хүлээнэ.явахад нь гаргаж өгнө.байгаа байдлын нь бодитоор үнэхээр үзнэ гэвэл хэлэлгүй ирдэг баймаар байнаа.урд нийгэмд ч.энэ нийгэмд ч ийм байсаар.энийг засаж заларуулах цаг болсон болов уу

ГСүрэнхорлоо
2 жилийн өмнө
192.82.70.27

Аймгуудтайгаа танилцаад Мянга ярихаар нэг үз гэж зөв шийдвэр байна даа амжилт хүсэе

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.