СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-17

🔴Л.Оюун-Эрдэнэ: Цагаан сарын шинийн гурванд тендер зарлаж эхэлье

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо.

“Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран,  туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа. 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. 

Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.

Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь зохион байгуулж чадаагүй 3 яам, 3 аймгийн төсвийг ирэх жил хасна гэлээ. 

Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг эртнээс хангаж зохион байгуулах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ. Орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж  Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг,  орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.17.228

Данх

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.244

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан тэдгээр Яамдын сайд нар болон нутгийн удирдлагыг яаралтай сольж хариуцлага тооц.Түүнээс биш тухайн аймаг яамны ирэх жилийн төсвийг хасах нь орон нутгийн хөгжилийг сатааруулж иргэдийг нь хохироож буй үйлдэл болно шүү дээ..Олоон жилийн хохиролтой..

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.43

Төсөв хасна гэхээсээ хаиуцлагагүй хандсан дарга нартаа л арга хэмжээ авах нь зүйтэй. Хариуцлагагүй дарга нараас болж орон нутаг иргэд хохирох учиргүй шүү. Ингээ л буруу яриад эхэлдэг шүү та нар

өөө
2 жилийн өмнө
66.181.189.157

Чоно борооноор гэж хүмүүүс мэдээгүй, чимээгүй байхад нь идэж ууж бай гэсэн санаа юу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.