Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Г.Нямдоржийг гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сард саатуулж, түүнтэй цуг байсан Ч.Шинэцэцэг гэх эмэгтэйн хамт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Шинэцэцэг нь Н.Галмандахтай хамт 2020 оны зургадугаар сард их хэмжээний мансууруулах бодис олж авч, хадгалсан хэрэгт шалгуулж байхдаа дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арваннэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Г.Нямдоржийг мансуурагчдыг орон байраар хангасан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр болсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх гурван шүүгдэгчийн хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Montajtai huniig yaj bgn be
Munzuu biluu unzuu biluu gej ulun hulgaij shorond orohooroo unen alingaa alddag bandi bnle
Иш Мунзуй минь 50 гарлаа.Одоо наад хар тамхи хэл ам танхай зодоон цохионоо болиод хүн шиг хэдэн жил мөрөөрөө амьдраачээ.Амьдрал шоронд байсаар дууслаа шдээ .(40 мянгатын үеийн үхэр хонь жилтнээс)
Мунзуи нямдорж чадалтаи бгаа нэг цохиоход сураггүи шүү
Ah hvvg bol baragtail barj idqui bh shvv anduurch baij alganii amtiin amtlahwiidee hoorhiis
ЭНЭ ХҮН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГАЛЫН ХЭРГИЙГ НЬ ИЛЧИЛЖ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ИЛ ТОД ЗАРЛАСАН ТҮҮНИЙГ НЬ ДАВХАР ШАЛГАЖ БАЙГАА БАЙХ