“Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлээ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд тэднийг шалгаж, НПГ-аас уг хоёр эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан”, Г.Нямдоржид мөн хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сард Г.Нямдоржийг гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм. Түүнтэй хамт Ч.Шинэцэцэг гэх эмэгтэй тухайн үед гэрт нь байсан гэдэг. Уг хоёр эмэгтэй өнгөрсөн оны зургадугаар сард их хэмжээний мансууруулах бодис олж авч, хадгалсан хэрэгт шалгуулж байхдаа дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Одбаяр даргалан, НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа, шүүгдэгч Г.Нямдорж, Ч.Шинэцэцэг, Н.Галмандах, тэдний өмгөөлөгч нарыг байлцуулан хэлэлцсэн хурлаас “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг мансуурагчдыг орон байраар хангасан гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэхээр боллоо. Харин шүүгдэгч Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарыг мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хоёр жил хорих ял шийтгэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг нь дээрх хугацаагаар хасах ял оноов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар тамхичнаа өршөөж болно гэж үү. Улам л их тархах байхдаа
Мунзу бол хар тамхичин олон хүмүүсийг хорлож бгаа хулгайч ял нь бага бна
Төр хар тамхины бизнесийг дэмжиж байгаа юм байна, Монгол Триада гийн гол түшиц газар бол он юм байна гэж ойлголоо. Хэрэв тийм бол бид хувьсгал хийж төр засгаа авахаас өөр аргагүй болжээ.
Мань мэтийгээ хорино, яллана . Нэртэй төртэй нь орно гарна .
Ter 2 t n yliig n uguud shorond n hii. Munzui helmegdeed bn. !!!!!!
Gert n orj irj bga humuusiig har tamhitai yvj bgag Hun yaj medeh yum be ?
ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭ ЛАЛРУУДАА ТӨСВИЙН МӨНГӨ ИДЭЖ БАЯЖСАН МОНГОЛ ГАЗАР ШОРОО МОНГОЛ ХҮНИЙГ ЦӨЛМӨН БАЯЖСАН ПИЗДАНУУД ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ