СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-02-11

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал сөхөгдсөнөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 тэрбум 828 сая төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашиглаж бага хүүтэй зээлийг төрөөс авсан ч эргэн төлөөгүй, зөрчил нь шүүхээр шийдэгдсэн ч авсан зээлээ хүүгийн хамт төлөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл уг төлбөрийг төрөөс барагдуулахаар болоод буй.

Иймд "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн компаниуд оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа Хөгжлийн банкнаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нар зээлээ төлж барагдуулжээ.

"Өөрсдөөр нь төлүүлье" хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хүргүүлэх аж. Нийт таван цаг үргэлжилсэн хэлэлцүүлэг дууссаны дараа  Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлагдсан байна. Тус банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын нэрсийн жагсаалт ил болсны дараа ТУЗ хуралдаж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байсан. Харин өнөөдрийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.