СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,Ч.Ундрам нар авсан зээлээ бүрэн төлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал нийгэмд яригдаж эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39 тэрбум 828 сая төгрөгийн зээлийн эргэн төлөгджээ.

Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан байна. Харин Хөгжлийн банкнаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нар зээлээ төлж барагдуулжээ.

Тодруулбал, Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК нь 669.8 сая иенийн зээл авч байсан бол Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох “Вояжер минерал ресурсес” ХХК 414.1 сая иенийн зээл авч байжээ. Тэд зээлийн үлдэгдэл болох 4 тэрбум /“Сод Монгол групп” ХХК, , 3 тэрбум /“Вояжер минерал ресурсес” ХХК/ төгрөгтэй тэнцэх зээлийн үлдэгдэлээ барагдуулсан аж. Мөн "Макс рөүд" ХХК 17 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлжээ. 

Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан зээл авч, хугацаанд нь зээлээ төлж барагдуулаагүй МАН-ын гишүүн болох УИХ-ын Ч.Ундрам, Ц.Анандбазар нарт намаас ямар хариуцлага тооцох талаар тодруулахад, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Бид ямар нэг байдлаар хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Манай дүрэмд гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн тохиолдолд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэж заасан. Тэр процесс нь яваад шүүхээр таслагдаад гэмт буруутай нь тогтоогдвол хасна, гэм буруугүй нь тогтоогдвол намын гишүүнчлэлээ сэргээх дүрмийн заалтыг маш тодорхой оруулсан. Энэ дунд ямар нэг байдлаар хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.