2021-2022 оны хичээлийн II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.
Энэ үеэр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр настай хүүхдүүд гурван настныхаа анги руу шилжсэн учраас тухайн цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.
Монгол Улсад байгаа 76 мянган гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж бий. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээн шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна.
Сургуулийн өмнөх боловсролд
БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.