СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-02-08

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

2021-2022 оны хичээлийн II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

-Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан хичээллэсэн нь үр дүнтэй байсан. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд нийт 365 сургуульд хосолсон байдлаар, 469 сургууль танхимаар, 8 сургууль цахимаар хичээллэжээ.

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар 64 хувь, цахимаар 23 хувь, хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулсан байна. Мөн улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна. 

2021-2022 оны хичээлийн жилийн онцлогийг танилцуулбал,

-Цэцэрлэгт ээлжийн багш ажиллаж эхэлсэн
-Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг анх удаа зохион байгуулжээ. 
Хосолсон сургалтын сөрөг талууд гэвэл техник хэргсэл, сүлжээгүй байдал 23 хувийг эзэлж байна.

Бэрхшээлийг шийдэх арга замыг 100 хувь танхимаар хичээллэх гэж судалгаанд оролцсон багш, эцэг эхчүүдийн 48 хувь нь хариулсан байна. Үүнээс харахад, цаашид танхимаар 100 хувь хичээллэх ёстой юм байна гэж харж байна.

Оношлох үнэлгээг 2021 оны 9-10-р сард зохион байгуулж, нийт 755 сургуулийн 2-12-р ангийн давхардсан тоогоор 297 мянга орчим сурагчийг хамруулсан. Ингээд математик, монгол хэл, хүн ба байгаль, байгалийн ухаан, нийгмийн ухаан болон англи хэлний хичээлээр оношлоход англи хэлний хичээлийг 34,2 хувь, монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна.

1-12-р ангийг төгсөхөд нийт 3692 чадамжийг эзэмших ёстой байдаг. Гэтэл үүний дөрөвний нэгийг сурагчид эзэмшиж төгсөж байна. 
3 настай хүүхдүүдийн 47 мянгыг л СӨБ-д хамруулах боломжтой. Ерөнхийдөө 3 настай хүүхдүүдийн 61 хувийг, 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахыг зорьж байгаа ч тухайлбал 5 настнуудын 91 хувь нь одоогоор СӨБ-д хамрагдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.