“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадам өнөөдөр Кёрлингийн төрлөөр эхэлнэ.
“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор энэ сарын 4-ний өдөр зохион байгуулагдах ба үүнээс хоёр хоногийн өмнө буюу өнөөдөр Кёрлингийн төрөл эхэлж байна.
Олимпын наадмыг монголын өргөн нэвтрүүлгийн 9 телевиз шууд дамжуулан үзүүлэх ба өнөөдөр кёрлингийн төрлийг шууд дамжуулах хуваарийг танилцуулж байна.
Энэ удаагийн олимпд нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Манай тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.