Өвлийн олимпд оролцох 50 гаруй тамирчнаас ковид-19 илрээд байна
Өвлийн олимпд оролцох 50 гаруй тамирчнаас ковид-19 илрээд байна

Сурталчилгаа
Өвлийн олимпд оролцох 50 гаруй тамирчнаас ковид-19 илрээд байна

“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадам энэ сарын 04-ны өдрөөс 20-ны өдрүүдэд 7 спортын 15 төрлөөр зохион байгуулагдана.

Энэ удаагийн олимпд 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. 

Өвлийн олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, Бээжин хот олимпд оролцох зочдоо хүлээн авч эхэллээ. Үүнтэй зэрэгцэн зочдын шинжилгээнээс Ковидын халдвар илэрсээр байна. Сүүлийн дөрөв хоногт 3500 гаруй хүн Бээжинд газардсан бөгөөд тэдний 54 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. 
“Шинжилгээний хариу эерэг гарсан тамирчдыг бид тэр даруй тусгаарлаж байгаа. Гэхдээ тэмцээн уралдаанд нь оруулахын тулд бүхнийг хийх болно” хэмээн “Бээжин-2022” олимпын эмнэлгийн шинжээчдийн багийн ахлагч, доктор ноён МакКлоски ярьсан байна.

Манай баг, тамирчдын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Б.Ачбадрах, А.Энхтуул нар шигшээ багийн дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор урд хөршийн цасан замд бэлтгэлээ хангаж байна. Олимпын наадамд эх орноо төлөөлөх Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-ны өдөр А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км зайд, хоёрдугаар сарын 11-ний өдөр Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км зайд хурд сорих юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0