СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-26

Ё.Отгонбаярыг МАН ажлаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар Сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийсэн.

Энэ асуудалтай холбогдуулан МАН мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "МАН-ын үндсэн дүрэмд заасан намын албан тушаалтны хэм хэмжээг ноцтой зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрсөн тул Ё.Отгонбаярыг МАН-ын даргын ахлах зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв" гэжээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно" гэж мэдэгдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.179.66

Чөлөөлөөд бочихгүй ш дээ. Тэр зээлсэн мөнгийг нь төлүүлж шийтгэл оногдуулах ёстой шүү!!!

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.20

энэ бас бүтэхгүй гар. хогийн юмнд хутгалданаа

egel jiriin mongol
2 жилийн өмнө
66.181.161.22

Яг бидэнд үйлчилдэг хууль үйлчлэх үү. Тэгвэл бусдыг хохироогүй болгоод шоронд явах байх шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.