СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-26

🔴 LIVE: Сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчдийг заналхийлсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар Сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийж байна.

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:

-Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн нийт 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагад хандаж байж энэ зээлийг эргэн төлүүлнэ гэдэг мэдээллийг олон нийтэд гаргасан. Энэ зээлийг 26 компанийн авсан 841 тэрбум төгрөг эзэлж байна. Энэ 26 компанийн ард улс төрчид байгаа юу, энгийн бизнес эрхлэгчид төлж чадахгүй байна уу гэдгийг Зариг.мн сайтын зүгээс судалж эхэлсэн.

УИХ-ын гишүүн асан Ц.Ундармаа өөрийн төрсөн хөвгүүдээрээ дамжуулж 43,2 тэрбум авсан байсан. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир мөн их хэмжээний зээл авсан баримтуудыг цувралаар хүргэж эхэлсэн. Улмаар БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банканд 17,7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад багтаж байгааг мэдээлсэн юм.

Өөрийн эхнэртэй 2018 онд гэрлэсэн талаар твиттер хуудсандаа жиргэсэн. Гэтэл 2018 онд Хөгжлийн банкнаас авсан 17,7 тэрбум зээлээ өнөөдрийг болтол төлөөгүй байгаа юм. Энэ талаар нээлттэй мэдээлэл өгөхөөр сэтгүүлч У.Оргилмаа бидэнтэй холбогдсон. Гэтэл сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаа болон Зариг.мн сайтыг заналхийлсэн асуудал үүсээд байна. Сэтгүүлч нар ажлаа хийснийхээ төлөө амь насанд заналхийлдэг энэ асуудлаас үүдэн олон нийтэд хандаж байна.

"Ах нь бухимдахдаа ёс зүйгүй үйлдэл хэрэглэжээ, албан ёсоор уучлалт гуйж байна" гэсэн мессежийг өглөө явуулсан байсан. Сайд асан хүн ингэж уянгалахын оронд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төл гэв. 
Сэтгүүлч У.Оргилмаа: 

-Миний хувьд ЭЦА-нд гомдол гаргасан байгаа. Сайд асаны хувьд "ална" гэдэг үгийг гурван удаа хэрэглэж, хорсож занаж байгаагаа хэлсэн. Энэ хүн энгийн иргэн биш төрийн өндөр албыг хашиж байсан. Одоогийн байдлаар МАН-ын даргын зөвлөх, МУ-ын ерөнхий сайдын зөвлөх хүнийхээ хувьд байж болмооргүй ёс зүйн алдаа гаргасан гэж бодож байна. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
2 жилийн өмнө
202.131.231.11

nuguu sanguudyn asuudal yu bolson baidag um bol? Huduu aj ahuin yamny sanguud!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.