СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Хүрэлбаатар: ХААН банкны хувьцааг ориг япон худалдаж авсан гэдэг одоо онигоо болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео АТГ-т хандан, УИХ-ын гишүүнийг шалгуулахаар өгсөн талаар бид өчигдөр мэдээлсэн.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр "ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу?" гэж зоригтойгоор дуугарсан хүн бол Ч.Хүрэлбаатар юм. Иймдаа УИХ-аас гарсан ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа. Сүүлийн үед өөр рүү нь чиглэсэн дайралтын талаар өөрийн албан ёсны хуудсаар ийн тайлбарлаж, няцаалт өгчээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.

1. Хүрэлбаатар, Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ногдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. . Би энд илүүднэ. 
2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.
3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. . Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.
4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар. . Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз гэжээ.

гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз" гэсэн байна. Хэн гэдэг албан тушаалтан Монголбанкны Ерөнхийлөгчийг шахсан талаар эрэн сурвалжлах ажил гарч ирж байгаа бололтой. 

Эцэст нь тэрбээр, "ХААН банкны хувьцааг ориг япон худалдаж авсан гэдэг одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.74.48

Хурэлбаатарын зов

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.85

ХА ха

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.5

Huviinhan huvtsaagaa zarna uu baina uu ene Hulgaich Hurelbaatart yunii hamaa bnaaa. Ashig sonirholiin zurchiltui bolood l iiim hor yrij nairuulj yvaa bantan ymuudaa

зочин
2 жилийн өмнө
64.119.22.177

хүрэлбаатар бол зальт үнэг, монгол төрийн эсрэг явдаг хүн гэж боддог.

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.126

Хүрэлбаатарт баяр хүргэе. Банкны хувьцааг зөвшөөрөлгүйгээр зарах асуудал нь улсын аюулгүй байдлын эсрэг хэрэг шүү.

Зочин
2 жилийн өмнө
104.205.131.167

Хувийн хаа хөрөнгө хувьцаа хэнд зарах нь хүрэлбаатарт ер нь ямар хамаатай юм, энэ нөхөр ямар сонирхолтой болоод ингээд улайраад яваад байгаам юм бэ ?

Зочид
2 жилийн өмнө
66.181.161.25

За даа үнэн байхаа.монгол шиг сураг ажиг.нутаг нуга танил тал гээд хэн гуайг ч мэддэг улс ховор.эзэд нь нь тэгж байгаад тодорно байх аа сайн ажилвал хэн ч авсан ялгаагүй бхйхаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.6

Za tiim bailguidee nuhur sumiyabazar oroogdoh geed bna uu ugui yu hurelbaatar nymdorj nar hulgaich bol turd tsever hun bhgui bolno shuu

Доной
2 жилийн өмнө
64.119.26.96

Хэдий хувийн банк боловч эх үүсвэр барилга байшин эд хөрөнгө нь тухайн соц нийгмийн үеийн хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн бдаг юм хувьчилал нэрээр хулгай хийсэн ард түмний өмч юм шдээ хойноос ирээд хот минийх хотыг нь аваад хонь минийх гээд зогсож бгаа самурай сонин бна буруу зөвийг ялгахгүй далжигнаж бгаад усгүй талд өлбөрч үхэх хэдэн монгол үлдэж мэднэ шүү ховоор хоол хийж хий дэмий сэвж бтал мнл маань дуусчих гээд бнадаа

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.82

Jenko sda avsansht. Odoo nuuh busdiig harluulah ajilaa hiij bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.