СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХААН банкны хувьцаа шилжүүлэх үйл явцад саад учруулсан хэмээн Ч.Хүрэлбаатарыг АТГ-т өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

"Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэв үү" хэмээсэн мэдээлэл энэ долоо хоногийн эхээр зарим хэвлэлд гараад байсан.

Тэгвэл Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан байна. Уг гомдлыг хууль журмын дагуу Монгол дахь өөрийн орны ЭСЯ, манай Гадаад харилцааны яамаар дамжуулан илгээж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад цөөнгүй хонож буй аж. Тус газрынхан хуулийн хугацаанд гомдлыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж үзсэн байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийг хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа.

ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео чухам ямар гомдол гаргасан тухай мэдээллийг бид олж авлаа. . Уг гомдлоос товчлон хүргэе.

“Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sawada holdings” Co.Ltd компани нь 2003 онд ХААН банкийг худалдан авсан цагаас хойш 20 жилийн хугацаанд Монгол Улсын банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн анхдагч томоохон байгууллагуудын нэг билээ. Бид ХААН банкийг Монгол Улсын санхүүгийн салбарын системийн чухал банк болгож өсөн дэвжихэд түлхэц өгөхийн зэрэгцээ тус банкны дижитал шилжилт, банкны цогц үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Sawada holdings” Co.Ltd компанийн хувьцаа эзэмшигчдэд томоохон өөрчлөлт оруулах хувьцаа худалдан авах тендерийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд зарласан юм. болно.

Гэвч .

ХААН банкны 60 хувийг эзэмшиж буй томоохон хувьцаа эзэмшигч “Sawada holdings” компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орох болсонтой холбоотойгоор тус банкны гадаадын хөрөнгө оруулагч болох “Sawada holdings” болон энэ компанийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байсан . Тухайлбал, . Иймд, “Sawada holdings” компани болон бид Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор гомдол хүргүүлж байна.

Энэ гомдлыг гаргах болсон гол шалтгаан нь Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үг, олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэлүүдтэй холбоотой. Ч.Хүрэлбаатар нь өөрийн хувийн ашиг сонирхол, өөр компанийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс манай хувьцааны арилжааг хууль бусаар хоёр жил шахам сунгаж, бидний дотоод үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос үүдэн эдийн засгийн шууд болон шууд бус хохирол, тэр дундаа боломжоо алдаж, зардал нэмэгдсэнийг түүнээс нэхэмжлэх болно.

Тиймээс .

“Upsilon”, “Sawada holdings” болон ХААН банк нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зүгээс шаардсан шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж өгсөн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу хувьцаа шилжүүлсэн болохыг Монголбанк батлах болно.

“Sawada holdings” нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани тул манай “Upsilon” компанитай хийсэн гүйлгээ нь Япон Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудын хяналтын хүрээнд хийгдсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл нь манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул ийм үйлдлийг таслан зогсоохын тулд зохих арга хэмжээг цаг алдалгүй авах нь бидний хамтын хариуцлага юм” хэмээжээ.

Юутай ч энэ гомдолд дурдсаны дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна. Хэрхэн шалгаж шийдвэрлэхээс Ч.Хүрэлбаатарын ч, ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн ч, цаашлаад монголчуудын эл банканд итгэх итгэлд ч нөлөөлөх нь гарцаагүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.74

их шуналтай хүн шүү албан тушаалаа ашиглаж албан бичиг хуурамчаар үйлдэж Баатарсайхантай хамтарч авахыг завдсан

starboy
2 жилийн өмнө
202.126.90.20

ene huniig sanaataigaar ner hundiig ih unagaaj bnda mongold mash heregtei hun muu erguu bohchuudiig uls toroos zailuulaachee

Зочин
2 жилийн өмнө
104.205.131.167

Энэ нилээн биеэ тоож даам гарсан хотгор шанагыг луйвардсан хар дөрвөд, шал үмхий амтай пиздуу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.