Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч түүний оронд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж томилогдсон.
Харин Мандал сумын ИТХ-ын VIII дугаар хуралдаанаар /2021.12.17/ тус сумын ИТХ-ын дарга асан Б.Ганболдыг төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг даргаар сонгосон билээ.
Сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан Мандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын алба өнөөдөр /2022.01.18/ шийдэгджээ. ИТХ-ын IX дүгээр хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн зүгээс төлөөлөгч Намжилын Эрдэнэцэцэгийн нэрийг дэвшүүлсэн бол Ардчилсан намын бүлгийн зүгээс төлөөлөгч Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлжээ.
Санал хураалтад 30 төлөөлөгч оролцсон бөгөөд 2 санал хүчингүйд тооцогдож, 28 төлөөлөгчийн санал хүчинтэйд тооцогджээ. Нийт 17 санал буюу 60,7%-ийн саналаар төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг Мандал сум бөгөөд Зүүнхараа хотын ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 11 санал буюу 39,2%-ийн санал авчээ.
Шинэ ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг нь Хэрх тосгоны эмнэлэгийн даргаар ажиллаж байсан эмч хүн ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн ажиллаарай амжилт хүсье
Баяр хүргэе Ажлын их амжилт хүсье Мундаг дайчин аливаад сэтгэл зүтгэлтэй хүн шүү