Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлсөн билээ.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар тус яамны шинэ сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.
Б.Бат-Эрдэнийн намтар:
-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр
-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр
-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.
-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,
-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,
-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,
-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,
-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,
-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Тэрбээр өөрөө жилд 12 сая, гэр бүл нь 10 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
-450 сая төгрөгийн нэг байр,
-50 сая төгрөгийн нэг машин,
-100 сая төгрөгийн үнэ бүхий 400м2 газар эзэмшдэг.
-“Монгол тулгат финанс” /Гадаад худалдаа/, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга гэж хэрэглэгчийн төлөө шударгааар ажилладаггүй хэрнээ УИХ-ын гишүүн, сайд болох нэг шат, эх үүсвэр нь юм уу даа. Магнай, Аюурсайхан, одоо энэ нөхөр. Бас л ЖДҮ-тэй холбогдсон. ЖДҮ-ийн сангаас ээл нэрээр хуссан мөнгөө олуулаа хувааж цохисон бол дэвшдэг, ганцаараа хуссан бол шоронд ордог бололтой юм аа даа янз нь. Бас тийм ч ариухан амьтан биш бололтой. За тэгээд энэ намаас ч шударга хүн олж албан тушаалд тохоон томилно гэдэг өвсөн дотроос зүү олохтой адил биз дээ.
ШӨХТГ-ын газрын даргаараа ажиллаж байсан бол их хэрэгтэй байлаа. Шударгаар тууштай ажиллах хүн өөр олдохгүй байхаа. Хууль бус үйлдэлтэй нэлээн тэмцэж байсан
Байгаль орчны олигтойхон эксперт байдаггүй юмуу нэг бол сэтгүүлч нэг бол улс төрч очих юм даа. Байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас болоод Ковид гараад байна гэдгийг одоо болтол ойлгохгүй байна уу улс төрчид өө
За, яамай даа. Нэг хүн шиг сайд олоод тавьж дээ.
Nam dagasan doldoi nar hol yavah umaa
Unen l baigaasai. Huuhduud.
yu wee bolowsrol awah yum alga shd arai yumaa
Магистрыг бол нэг алиа юм хийсэн болоод л авсан шдээ.
Сүүлийн 7-н жил 7-н өөр ажил хийсэн нөхөр гэхээр л сонин эр байна даа
хариуцсан ажил,асуудалд судалгаатай ханддаг залуу байна лээ
Bas l neg hulgaich bizde harj l baiy
Зөв хүнээ томилжээ дэмжиж бна
Restaurantiin zahiral hiij bsna NAMZ orson chin buh yumnii darga boltson baina shde de hahaha
wefwf