Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурав Монгол улсын Ерөнхий сайд хугацаатай үүрэг өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнгөрсөн хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлэхийн тулд "Гэр хороололд дрон хөөргөж, утаа их гаргаж байгаа айл, өрхийг илрүүлнэ" гэж мэдэгдсэнээс гадна өнгөрөгч амралтын өдрөөр нисдэг тэрэг хөлөглөн Улаанбаатар хот дээгүүр ниссэн гэх мэдээлэл байгаа.
Гэвч, Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх гурван хүнийг чөлөөлжээ.
Тус яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.
Мөн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тавинбэх сайд өас явах ёстой биш үү
Ганц гайгүй сайд, мундаг, ямарч худал попордгүйгээ харин ч үлдээнэ шүү хө. Чам шиг юмнууд тоггүй болохыг хүсээд даоаа нь бахираад явналда. Өмнөх он жилүүдийн хуршсан мэргэжлийн бус байдлыг энэ хүн л засаж ажиллаж бна.
Аль эрт л арга хэмжээ авах байсан юм. Тартагт нь тулгаж байж л хөдлөх юм даа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэдэн ялзарсан нөхдүүдийг халж солих хэрэгтэй. Шинэ санаа шинэлэг ажил тэднээс хүлээх хэрэггүй ээ. Өчнөөн жил боллоо. Том томоор худлаа ярьсан хүмүүс л байх юм даа.
Одоо тэр Тавинбэх, Ихбаяр эд нараа огцруулах хэрэгтэй. Ажлаа чаддаг мэддэг хүн олдох л ёстой
Үгүйшү хө. Муусайн албан тушаал аваад их мөнгөний хонжоо хайсан юмнуудаар солихгүй.
Үгүйшү хө. Муусайн албан тушаалыг мөнгөний хонжоо гэж харсан юмнуудаар солихгүй