БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг өнгөрсөн оны сүүлээр ил болсон билээ. Тэгвэл эдгээр дөрвөн охиныг яллах шүүх хурал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай болж өнгөрчээ.
Өмнө нь, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөөд байсан юм. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ хохирогч охины эцэг, эхийн хамт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасны үр дүнд энэ хэргийн талаарх мэдээлэл тус улс даяар цацагдаж эхэлсэн билээ.
Ингээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Цагдаагийн Ерөнхий Газар, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор халдагч дөрвөн охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоосон байна.
Хөх ордонд албан ёсны гомдол гаргах www1.president.go.kr сайтад байршуулсан өргөдөлд 232,868 хүн цахим гарын үсэг зурж, гэмт хэргийг үйлдсэн солонгос охидод хатуу хариуцлага тооцохыг шаардсан. Энэхүү платформ дээрх аливаа өргөдөлтэй санал нийлсэн хүний тоо 200 мянга давсан тохиолдолд тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авч, хэрхэн шийдвэрлэснээ иргэдэд эргэн мэдүүлэх ёстой юм.
Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотой өргөдлийг Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ сарын 1-ний өдөр албан ёсоор хүлээж авсан бөгөөд ийнхүү яаралтай шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсоох
Ялгаварлан гадуурхах үзлийг таслан зогсоох нь цаашид хэрэг зөрчил гарахгүй юм.