СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-12-02

13 настай Монгол охиныг Солонгос сурагчид зодсон талаарх мэдээлэл ГХЯ-нд ирээгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ. 

13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч, хохирогч охинд албадан архи уулгаж, видео бичлэг хүртэл хийсэн байна. Бичлэгийг 5 мянган воноор зарсан талаарх мэдээлэл байна. Хохирогч охины эцэг, эх Өмнөд Солонгост амьдраад арван жил болж байгаа аж.

Бичлэг олон нийтэд тархсаны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. Энэ талаар хохирогч охин "Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа би өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг" хэмээн хэлжээ. 

Бид энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Гэхдээ ГХЯ энэ талаар Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудаас тодруулга авч ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө" гэлээ. 

Гадаад харилцааны яамнаас уг хэргийн талаар өгсөн мэдээллийг энд дарж уншина уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (20)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Yuna
2 жилийн өмнө
192.82.72.67

Гхя муу байна. Хүүхний өгзөгөнд хүрэв үү үгүй юу дэлхий даяар ямар гээч гутамшиг боллоо доо. Иргэдийнхээ хүн байх эрхийг хамгаалж ч чадахгүй нэг л их ийш тийшээ тэнэсэн, нүд чих нь бөглөөтэй хүмүүс ажилладаг бололтой

Төрийн дуракуудаа
2 жилийн өмнө
202.126.89.252

Яг үнэн арай дэндүү арын хаалганы чадваргүй бөгсний долоогчид

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.115

Энэ ГХЯ-нд яасан ялзарсан дотортой хүмүүс байдаг байнаа. Өөрийнх нь орны хүний охин үрийг доромжилсоныг нь тухайн улсын ТВ, сошиалаар цацаад, цагдаагийн байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгааг нь мэдэгдээд байхад манай эргүүнүүд бидэнд бичиг, албан тоот ирээгүй гээд мэлзээд сууж байх юм. Бусад улсууд өөрсдийнхөө ард иргэдийнхээ төлөө иймэрхүү зүйлийг мэдсэн даруйдаа бараг л дипломат харилцаагаа таслах нь холгүй байх юм. Энэ ГХЯ-нд ажиллаж буй болон гадаад улсуудад улсаа төлөөлөн сууж буй консул, консулын ажилтан албан хаагчид та нар жаахан ч болов сэтгэлтэй байцгаа!!! Өөрсдийн чинь охиныг тэгсэн бол та нар лав ингээд албан бичиг, тоот хүлээгээд суухгүй л байх байсан болов уу?

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.93

ГХЯ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮУ. ЭЛЧИН САЙД НЬ ЮУ ХИЙДЭГ БАЙНА АА.

ulzi
2 жилийн өмнө
118.235.3.147

ajlaa hiij medehgui heden ar owriin haalga tanil taliin shugamaar orson suudal bogloson malnuudshde ugasa end ch gsn elchin ajilchid bas l tiim nam soligdwop dagad namiraad soligddog manaih shig uls oron haa ch bhgui bhda ard irgedee ireedui bolson ur huuhduud oswor nasniihan gdl tedni talaar sanaa tawij dorwitoi ajil hiij bg hun 1 ch bhguishde ugasa idej uuj goloos ni tsawchohda l sain durakuud

зориг
2 жилийн өмнө
66.181.161.40

ГХЯ НЬ САЙДААСА ЭХЭЛЭЭД МЭРГЭЖМЛИЙН БУС ХҮМҮСЭЭР ДҮҮРСЭН АЖИЛАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС АРГАГҮЙ 2

Зочин
2 жилийн өмнө
125.139.98.3

Er ni solongos suudag elchin said yu hiideg ym be mongol hvmvvs zoduulj nvdvvlj daramtluulj bhad sanaa .ni zobdogvi teneg nobshnuud ymaa yuni toloo end suuj bgaagaa meddegvi malnuud ard iregdee sanaa tabiaach

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.81

Ажлаа хийлдээ ГХЯ

Иргэн
2 жилийн өмнө
103.212.117.241

ГХЯ-нд мэргэжлийн мэдлэг боловсролтой шудрага ажилдаг хүн байдаггүй юм биш үү . Элдэв бичиг цаас мэдээлэл хүлээж байна гээд хэнэг ч үгүй яриад сууж байдаг хүн ,хүн мөн үү

Зочин
2 жилийн өмнө
37.4.229.46

Монголчууд нэг солонгос хүүхний өгзөгийг өмөөрөөд хашгиралдаад байсан ХАШГиРААЧ чээ Монгол нялх охиныг өмөөрөөчээ

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.235

Яаж ч бодсон эцэг эх ньмэдээлээгүй бол яагаад ч мэдэхгүй шүү дээ. Үүнийг эрүүл ухаантай хүмүүн харааж элдвээр бичихээсээ өмнө ухаармаар юмаа. Мэднэ мэднэ гэхэд юу ч мэдэхгүй хоосон толгойнууд шүү. Ичихэд яанаа.

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.196

Солонгосын тв үүдээр цацаад эхэлсэн байхад албан ёсны мэдээ хүлээж суудаг хөлдүү амьтад юмаа

Жжж
2 жилийн өмнө
202.126.90.80

өдий болтол арга хэмжээ авхгүй юу хийж байдаг байна

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.68

Umar xariutslagagvi yum be udii boltol medeelel bxgvi BNA gdg chin yu gsnch vgiin

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.119

Со сериалы нь тв р гаргахаа байчиж чадахгүй улс уу

Zochin
2 жилийн өмнө
59.153.113.53

So giin hyyli bas l tsoorhoi bna. Nasand hureegui gedgeer ter tankhai 2 ohinig ni syllaad yawyyldag. Tsagdaa nar ni ch toodoggui gadaad hun gej toohgui. Hunii erhiin komisst handah heregtei. Mongolin elchin yu hiih gej tend syydag 2awgai we?Hunii nytagt eh ornihoo algin chinee nyalh ohini erh ashgiig hamgaalj chadahui. Namin tomilgoo archaagui malyyd we?

зочин
2 жилийн өмнө
202.126.88.71

алтан ураг гэдэг энд тодорхой харагдаж байна. ямар улс биднийг удирдан байгаа царай, аль тэр тусгаар улс

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.96

Элчин сайдын яам гэж МАН н тэжээвэрүүдийг эрхлүүлдэг сайхан амралтын газар бнаа. Новшнуудыг хариуцлага тооцож хуйгаар нь халах хэрэгтэй

Доржоо
2 жилийн өмнө
139.5.219.59

Энэ гадаад улсад бдг элчингүүд г татан буулгаач ялангуяа солонгос

Монгол Улсын иргэн
2 жилийн өмнө
66.181.182.166

Манай элчин ажлаа хийхгүй байгаа юм чинь ГХЯ яаж мэдээлэл авах билээ? Дарга нар ирэхэд нисэх дээр зогсох үүрэгтэй элчин сайд болон ажилтнуудад эгэл жирийн иргэдийн асуудал хамаагүй байх л даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.