Казакстан улсын Алматыд байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д энэ сарын 4-нд сураггүй алга болсон талаар бид өчигдөр мэдээлсэн.
Монгол улсын ГХЯ энэ талаар "Казакстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. Одоогоор жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх тодорхой мэдээлэл ирээгүй" гэсэн хариулт өгч байна.
Монгол улсын иргэн Д-гийн байгаа байршлыг өчигдөр олж тогтоосон байна. Тэрээр Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан байжээ.
Жагсаал, цуглаанд оролцсон эсэх, эсвэл өөр хэрэг зөрчлөөр саатуулагдсан эсэх талаарх мэдээлэл одоогоор олдсонгүй. Ямартай ч Алматы хотод жагсаал цуглаанд оролцсон 6000 гаруй иргэний бүртгэлжүүлэх ажил Казакстанд өрнөж байгаа юм. Тэр хүрээнд саатуулагдсан байж болох таамаглал байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ашгүйдээ олдсонд нь баяр хүргэе.
Huni gazar daldagnaj yvaad juramlagdaa biz!
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж
Малуудаа баривчилгаа ямарч хууль дүрэмгүй болсон. АТМ-с мөнгө аваад зогсож байсан настай эмэгтэйг цагдаа шууд буудсан байдаг, гэртээ харьж явсан хүнийг мөн л цагдаа буудсан, ийм байхад нутаг нэгтнээ муулдаг зөвхөн үхэр монголчуудын л зан