СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-11

Казакстанд байгаа монгол иргэн сураггүй алга болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Казакстан улсын Алматыд байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д энэ сарын 4-нд сураггүй алга болжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад "Казакстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй" талаар Казакстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казакстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. 

Одоогоор жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх тодорхой мэдээлэл ирээгүй. Алматы хотод жагсаал цуглаанд оролцсон 6000 гаруй иргэний бүртгэлжүүлэх ажил Казакстанд өрнөж байгаа. Өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Одоогийн байдлаар Казакстан улсад ажиллаж, амьдарч буй 4000 гаруй Монгол улсын иргэнээс жагсаал, цуглаанд оролцсон эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл Консулын газарт ирээгүй байгаа аж. 

Б.Бямбажаргал 

"Зууны мэдээ" сонин 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.71.217

жагсаалд оролцож дэлгүүр дээрэмдэж яваад алуулаа биз.

зочин
2 жилийн өмнө
202.5.198.56

яана даа чи

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.101

Монголын хасаг л байлгүй, өөр хэн тэнд л амьдраад байв гэж, алуулаа л биз алга болцон юм бол, ингэхэд Баян2Өлгийд газар хөдөлёөн гэсэн зүгээр байгаа монгол нутаг минь

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.235

Казкастанд суугаа элчин сайд бүх хүмүүс маш хариуцлагатай байж тэр хүнийг хурдан олоочээ..

Зочин
2 жилийн өмнө
66.181.177.19

Зарим хүмүүс ямар муухай юм бичдэг юм бэ? Алга болсон хүний ард эцэг эх, ах дүү нь маш их санаа зовж бгаа гэдгийг ойлгож бичиж бгаа зүйлээ хянаж хараачээ. Хурдан олдоосой доо.

Зочин
2 жилийн өмнө
80.83.235.96

Олдоосой доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.