СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-01-11

ЭМДЕГ: Ковид-19-өөр давтан өвдсөн иргэдэд эмийн багц олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ӨЭМТ-үүд дахин халдвар авсан иргэдэд Ковидын багц эм олгохгүй байгаа талаар өчигдөр мэдээлсэн. “Хүн төвт” ӨЭМТ-ийн эмч Ш.Баярчимэг "Анх удаа халдвар авсан иргэдэд Ковидын багц эм олгож байгаа. Халдвар аваад эдгэрсэн иргэд дахин өвдсөн тохиолдолд багц эм олгох эсэх нь тодорхой биш тул олгохгүй байгаа" хариултыг өгсөн юм. 

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдлээ. 

Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн Өрхийн эрүүл мэндийн төв байгаа бол ЭМДЕГ-ын фэйсбүүкийн албан ёсны хуудсанд сэтгэгдэл үлдээх болон 1800-1363 утсанд мэдээлэх боломжтой.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.