Коронавирусийн дөрөв дэх давлагаа эхэлсэнтэй холбоотой эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхий эмнэлгүүдэд ачаалал эрс нэмэгджээ. Өрхийн эмнэлгүүд дахин халдвараар өвчилсөн иргэдэд Ковидын багц эмийг олгохгүй байгаагаас эмийн сангуудаар ковидын багц эм худалдан авах иргэдийн тоо өнгөрсөн долоо хоногоос эрс нэмэгдсэн талаарх сурвалжилга, мэдээллийг бэлтгэлээ.
“Хүн төвт” ӨЭМТ-ийн эмч Ш.Баярчимэг "Анх удаа халдвар авсан иргэдэд Ковидын багц эм олгож байгаа. Халдвар аваад эдгэрсэн иргэд дахин өвдсөн тохиолдолд багц эм олгох эсэх нь тодорхой биш тул олгохгүй байгаа. Дахин халдвар авсан иргэдийн хувьд халдвар, хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой. Гадуур томуу, тост өвчин хавсарч дэгдэж байгаа энэ үед дархлаагаа дэмжих хэрэгтэй. Халдвар авсан бол толгой хүчтэй өвдөх, бие арзайж халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөх хэрэгтэй" гэлээ.
Коронавирус туссан хүнд олгодог эмийн багцыг нэгдүгээр сарын 1-нээс олгохгүй байх чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас өгчээ. Ихэнх өрхийн эмнэлгүүд 2021 онд худалдан авсан багцаа иргэдэд олгож байгаа гэлээ. Түүнчлэн халдвар аваад эдгэрсэн ч дахин халдвар авсан иргэдэд Ковидын багц эмийг олгох тушаал заавар байхгүй тул иргэдэд олгохгүй байгаа талаар дурдсан. Иймд халдвар авсан иргэд хэдэн төгрөгийн эм худалдан авч байгаа талаар эмийн сангаас тодрууллаа.
Өнгөрсөн долоо хоногоос түргэвчилсэн тест болон Ковидын багц эм худалдан авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Хил гааль хаалттай байгаа учраас зарим нэр төрлийн эмийн нөөц, үнэ өссөн талаар эмийн санч дурдсан юм.
Эмийн багцын үнэ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сүүлдээ угаасаа өгч бсан гэжүү. Хан Уул 15 р хороо ёстой гуйж бж нэг ирж үзчихээд эм ч байхгүй. Утсаа ч авдаггүй. Өөрийн авсан эм тариагаар л нэг юм давсан шүү.
Odoo ami amia bodotsgoo dandaa yma belduulne gj yu bhaw oorsdo heden em awch chadahgui amidraltai bol amidraad yaahi uhsenn dr biz