Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс гадна түүнд холбогдох шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр товлогдоод байсан юм.
НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр товлогдсон байсан боловч "Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй" гэдэг шалтгаанаар хойшилжээ. Энэхүү хэргийн хариуцагчаар Б.Бямбадорж татагдсан ба тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь ийнхүү хурал хойшлуулах шалтгаан болсон байна.
Хууль бусаар халагдсан гэж үзсэн мэргэжилтнүүд түүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ ард иргэдийг доромжлогч энэ ажлыг хийх чадамжгүй хүн дээ хотын захирагч шигээ