Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчээс шалгаж эхэлжээ.
Энэ талаар хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд удаагүй байна. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болох байх” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг тус газраас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөл хорио, өвчинөөр айлгаад байгаагынх нь бодит хүсэл нь энэ лдээ.
ЭМЯамд очсон ашиг сонирхлыг зөрчилтэй хүмүүсээ шалгаач
Эрүүл мэндийн салбарынхныг дэс дараатай маш сайн шалгах хэрэгтэй.Их юм гарна.Ковидоор далимдуулж их мөнгө идсэн дээ.Нөхөн сэргээх сувилалд 1 хүнийг 10 хоног сувилсан нэр зүүгээд 1350000 төг улсаас авч байгаа нь шударга бус.Ямар чанартай үйлчилгээ үзүүлж байгааг хэвтсэн улсууд хэлээд өгнө.